Уйдаахын мөчгүй чимээ имээгүй гуниг минь 
Усан дээр туссан модны сүүдэр шиг мөнхийн
Харин, баясал жаргал минь тэр усанд 
Хатсан навч ойчсон мэт урсан одогч зуурдын 
(Г.Аюурзана)
2008-08-07
Уйлсан учрыг минь бvv асуу
Удаан уйлахгvй мөд тайтгарна
Угтах ирээдvйн урт амьдралд
Уйлах өдрvvд бишгvй тохиох ч
Олон уйлахгvй одоо л би сайн уйлъя
Орчлонгийн зовлонг нулимсаараа угаая
Оройхон учирсан учралаа санан
Огтхон ч нийлэхгvй тавилангаа бодон
Омог бардам дvрийг чинь vгvйлэн
Олон уйлахгvй одоо л би сайн уйлъя
Зугаа цэнгэлтэй өдрvvдээ дурсан
Зуурдын жаргалтай хайраа өрөвдөн
Зvvдэндээ л чамтай учрахыг мөрөөдөн
Зоргоороо би жаахан л уйлъя
Зvрхний гунигаа нулимсаараа нимгэлье
Аргадаж тайвшруулах гээд яах вэ!
Ахиад би гомдож уйлахгvй
Асгарах нулимсны дусал б...
2008-08-07