2008-08-07
Уучлах гэдэг ухааных
Дунд сургуулийн нэг багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь амьдралын" гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв.Тэгтэл багш нь дараагийн өдөр хүүхэд тус бүрийг таван килограмм төмс, нэг гялгар уутан тор авчрах даалгавар өгөхөд хүүхдүүд багшийнхаа чухам яах гээд байгааг нь огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.
Багш анги руугаа ороод өөр рүү нь асуусан нүдээр харах сурагчиддаа "За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юмуу дургүй хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий" гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. .

Ингээд бүх хүүхдүүд торондоо төмсөө хийж дууссаны дараа багш нь "Одоо та нар төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ хүртэл авч яваарай" гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтсон хугацаа болж багшийг ангид оров уу үгүй юу л "Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж ядарч байна" гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ.

Гэтэл багш нь инээмсэглэн байж ийн хэлсэн нь:"Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг юм гэдгийг та бүхэн ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучилна гэдэг бол чиний өөрөө өертөө хийж байгаа сайн зүйл юм" гэж хэллээ.
Бичсэн: Лхагва | цаг: 18:33 | Уншихад илүүдэхгүй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


сургамжит өгүүллэгүүдийн нэг нь байшд
Бичсэн: director цаг: 18:56, 2009-12-05 | Холбоос | |


sain u
sanal neg bn saihan jishee avchee
Бичсэн: Arvin цаг: 18:05, 2009-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax