Нэгэн алдартай уран илтгэгч 200 хvн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна.
Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн vvнийг авахыг хvсч байгаа эсэхийг асуухад хvмvvс бvгд гараа өргөв. Илтгэгч "Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зvйлийг хийх хэрэгтэй" гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж vрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хvсч байгаа эсэхийг асуухад хvмvvсийн гар мөн л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бvр газар шидээд дээрээс нь дэвсэж, vрчийлгэн бvр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бvх хvн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бvгд авахыг хvсч байлаа.
Гэтэл тэр хэлсэн нь:
-Энэ бvхний эцэст, бид нэг зvйлийг ойлгоно. Энэ бол vнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг vрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бvхэн тvvний vнэ цэнийг алдагдуулахгvй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэн гомдох, өөрийгөө хэнд ч хэрэггvй гэж бодох, сэтгэлэар унах зэрэг янз бvрийн зvйл тохиолддог ч бид тэр бvр өөрийн vнэ цэнийг алдах ёсгvй. Хамгийн гол нь чамд хайртай хvмvvс vргэлж чиний хэр зэрэг vнэ цэнэтэй болохыг санаж байж болно. Амьдралын vнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггvй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Vvнийг хэзээ ч мартаж болохгvй гэв.
Амжилт.